Ховд
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 73 дугаар тогтоолоор аймгийн эдийн засаг,
нийгмийн хөгжил, бүтээн байгуулалт, мал аж ахуй, газар тариалан, соёл боловсрол,
урлаг спорт, дэд бүтэц нийгмийн хамгааллын салбарыг төгөлдөржүүлэн, баатарлаг
түүхэн уламжлал, ардын урлаг, зан заншил, давтагдашгүй өв соёлоо хадгалан
хөгжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэд байгууллага, хамт олны
оролцоог ханган бүтээлч хөдөлмөр өрнүүлж, мал аж ахуй, газар тариалангийн
үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэлгэрүүлэн хөгжүүлэх үйлсийг манлайлан
ажиллаж байгаа Эрдэнэбүрэн сумын хөдөлмөр зүтгэлийг алдаршуулж аймгийн дээд
шагнал “Галдан бошигт хаан”-ны нэрэмжит шагналаар шагнасныг энэ сарын 28-ны
өдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар гардуулан өгч баяр
хүргэлээ.
Энэхүү шагналаар өмнө
нь Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ойг тохиолдуулан улс, аймаг, орон
нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан Монгол улсын
Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Хөдөлмөрийн
баатар, гавьяат эмч Начингийн Баасанжав, Монгол Улсын Их Хурлын дарга асан Дамдины Дэмбэрэл
нар шагнагдаж байсан юм.