Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
салбар зөвлөлийн дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх дэд зөвлөл 2020 онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх чиглэлээр 16 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж
байна.
Төлөвлөгөөт ажлын хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сан,
Боловсрол, соёл урлагийн газартай хамтран Байгаль хамгаалагчдын ажлын хүнд
хэцүү мөртлөө ямар чухал ажил болохыг үр хүүхдүүдээр нь дамжуулан нийгэмд
хүргэх зорилгоор “Миний
аавд тохиолдсон явдал” захидлын уралдааныг энэ сарын 01-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Захидлын уралдаанд ЕБ-ын 5-12 дугаар ангийн сурагчид
оролцож I
байранд Мөст сумын байгаль хамгаалагч Алтангэрэлийн хүү
Хосбаяр, II байранд Дуут сумын байгаль
хамгаалагч Баянмөнхийн охин Ариунзаяа нар шалгарч, өнөөдөр /2020.05.27/ аймгийн
ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөлийн дарга Г.Пүрэвганди, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь
хөтөлбөрийн газрын Алтай соёны бүсийн салбарын мэдээлэл харилцааны ажилтан
Э.Галбадрах нар шагнал, дурсгалын зүйлийг гардуулан өглөө.