ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХАМТАРСАН БАГ, ТҮР ХАМГААЛАХ БАЙР, НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВД БИЧИЛ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ШАТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

2020-05-27

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн Хөгжлийн Банк хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах чиглэлээр бичил тэтгэлэг олгох төслийн сонгон шалгаруулалтыг Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 03 дугаар сарын 11-ний өдөр олон нийтэд зарласан.

Тус бичил төсөлд Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрууд төсөл дэвшүүлэн оролцож байна. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2 үе шаттай зохион байгуулж, нийт 30 төслийг шалгаруулж тус бүр 5000 ам.доллар хүртэлх санхүүжилтийг олгох юм.

Энэхүү ажлын хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тогтоолоор байгуулсан ажлын хэсэг өнөөдөр /2020.05.27/ хуралдаж, аймгийн хэмжээнд нийт 6 төсөл ирүүлснээс Бичил тэтгэлэг олгох төсөл сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журмын дагуу дүгнэж, 4 төслийг сонгон шалгаруулж, 2 дугаар шатны сонгон шалгаруулалтад уламжилахаар боллоо. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%