Аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн хурал хуралдлаа. Хурлаар “Шинэ Ховд үйлдвэрлэл технологийн парк”
орон нутгийн өмчийн оролцоотой ХХК-ий үүсгэн байгуулагчаар оролцох тухай, Сутай
хайрхан уулын байгалийн нөөц газрын менежментийн төлөвлөгөө батлах тухай, Сутай
хайрхаан уулын байгалийн нөөц газрын хамгаалалтын горим батлах тухай, БСУГ-ын
2019 оны үйл ажиллагааны тайлан, ЕБС, цэцэрлэгүүдэд хэрэгжүүлж буй
хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаарх мэдээлэл, Насан туршийн боловсролын үйл
ажиллагааны талаарх мэдээлэл, Зэрэг сумын ЕБС-ийг Монгол Улсын Шинжлэх ухааны
гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн сурвалжит гишүүн, академич, түүхийн
ухааны доктор, профессор Чулууны Далайн нэрэмжит болгох тухай болон төрийн дээд шагналд
тодорхойлж өргөн мэдүүлэх тухай зэрэг 8 асуудал хэлэлцэн тогтоолын төсөл баталлаа.