ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АРД ИРГЭДИЙГ БҮТЭЭЛЧ САНААЧЛАГАТАЙ АЖИЛЛАЖ АМЬДРАХЫГ УРИАЛЖ БАЙНА

2020-05-15

Ховд аймгийн ИТХ-аас "Хог биш мод тарья" хөдөлгөөнийг 04 дүгээр сарын 15-наас 06 дугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байгаа билээ. Тус хөдөлгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, сум орон нутаг идэвхтэй дэмжин оролцож ногоон байгууламжаа нэмэгдүүлэн одоогоор 13000 гаруй мод тариад байна.

Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед ард иргэдийг хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, малын сүү, саалиа ашиглан цагаан идээгээ боловсруулж хүнсний хэрэгцээгээ бүрэн хангах, нөөцлөх бүтээлч санаачлагатай ажиллаж амьдрахыг уриалсан уриалга гаргасан билээ. Тус уриалгыг ажил хэрэг болгохын тулд энэ сарын 13-ны өдөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, аймаг, орон нутаг болон айл өрхүүдийг орон нутгийн хөрсөнд ургасан ЭКО хүнсээр хангах, малын ашиг шимийг ашиглах сүү цагаан идээгээ бүрэн боловсруулан хүнсний хэрэгцээгээ хангаж, зах зээлд нийлүүлэн борлуулах хөдөлгөөн өрнүүлж заавар зөвлөгөө өгч зохион байгуулалт хийж ажиллахыг аймгийн ХХААЖДҮ газарт үүрэг болголоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%