ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

“ХОГ БИШ МОД ТАРЬЯ” ХӨДӨЛГӨӨНД ЭРДЭНЭБҮРЭН СУМЫНХАН НЭГДЭЖ БАЙНА

2020-04-29

      Ховд аймгийн ИТХ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Хог биш мод тарья” хөдөлгөөнийг Ховд аймаг дахь Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөл, сумын удирдлагууд дэмжиж төрөлх сумынхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 1500 ширхэг хайлаас мод тарилаа.

Энэхүү 1500 ширхэг модны суулгацыг  өнөөдөр /2020.04.29/ аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Сандагсүрэн хүлээлгэн өгч албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд модыг зөвхөн тариад зогсохгүй арчилгаа, тордолгоог тогтмол хийж ургуулж үр дүнд хүргэх нь чухал гэдгийг онцоллоо.

Дээрх суулгацуудыг Ховд аймгийн Мод үржүүлгийн “Тольтон бургууд” нөхөрлөлийн захирал Д.Лхагвадорж нийлүүлж, мод тарих заавар, модны арчилгааны талаар зөвлөгөө өгч ажиллав.  

Эрдэнэбүрэн сумын хувьд сүүлийн жилүүдэд сумынхаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх талаар нэлээдгүй санаачлагатай ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн тухайд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн усны суваг шуудууг сэргээн засварлах ажлыг амжилттай хийж албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг хашаандаа төмс, хүнсний ногоо, мод тарих боломжийг бий болгосон нь үр дүнгээ өгч байгааг иргэд онцолж байлаа.  

Мөн Эрдэнэбүрэн сумын төрийн байгууллагууд Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, /ГХУСАЗСЗ/ болон Цагдаагийн Ерөнхий газраас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, энэ төрлийн мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор “Ногоон дуу хоолой” нэрийн дор “Байгалиа хамгаалъя” нэг сарын аянд нэгдлээ.

 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%