ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗРЫН БАРУУН БҮС ДЭХ ГАЗРЫН ХАМТ ОЛОН “ХОГ БИШ МОД ТАРЬЯ” ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

2020-04-29

Гадаадын иргэн харьяатын газрын баруун бүс дэх газрын хамт олон энэ сарын 25-ны өдөр Баруун бүсийн соёл амралтын хүрээлэнд 108 ширхэг гоёлын хайлаас мод суулгаж, “Хог биш мод тарья” хөдөлгөөнд нэгдлээ.

Тус байгууллага алба хаагчдынхаа гэр бүлийг мод тарих сайн үйлсэд уриалан оролцуулж, хүүхэд багачуудад байгаль орчноо хайрлан хамгаалах, аливаа үйлсэд бүтээлчээр хандах зөв төлөвшил, хандлагыг бий болгожээ.  

Гадаадын иргэн харьяатын газрын баруун бүс дэх газрын хамт олон модыг суулгахаас илүү арчилж ургуулах нь чухал учир тарьсан мод нэг бүрээ арчилж, ургуулахад анхаарч ажиллахаар болсон байна.

Мөн тус газрын хамт олон нийт Ховдчууддаа хандан Хог биш мод тарьж “Хоггүй, цэмцгэр Ногоон Ховд”-ыг бий болгохыг уриалж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%