ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2020-04-28

Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл 2020 оны ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хурлаа өнөөдөр /2020.04.27/ онлайнаар зохион байгууллаа.

Хуралд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Э.Даваасүрэн, аймгийн ИТХ-ын ОНИХХ-ийн мэргэжилтэн, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Бадамсүрэн, Цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гансүх, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн улсын байцаагч Б.Хашбат болон 16 сумын ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга нар оролцлоо.

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл аймгийн хэмжээнд 2020 онд мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд 7 ажил, арга хэмжээ зохион байгуулахаар ажлын төлөвлөгөөгөө баталлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%