ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС ОНЛАЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-04-24

Авлигатай тэмцэх газраас 21 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайлан мэдээг хүлээн авч, авлигатай тэмцэх чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээтэй танилцаж, орон нутагт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2020 онд үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйгээр хангах, мэдээлэл солилцох онлайн уулзалтыг өнөөдөр /2020.04.24/ зохион байгууллаа.


Тус уулзалтад 21 аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга, нарийн бичгийн дарга болон эрх бүхий албан тушаалтнууд хамрагдсан бол Ховд аймгаас онлайн уулзалтад аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын НУБЗХ-ийн мэргэжилтэн Р.Цэцэгжаргал, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн П.Цэцэгсүрэн, аймгийн ИТХ-ын ОНИХХ-ийн мэргэжилтэн, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Бадамсүрэн, нар оролцлоо.  

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%