ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ҮР ХҮҮХДҮҮДЭД НӨХӨХ ОЛГОВРЫН БАТЛАМЖ ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ

2020-04-23

Аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын дарга Б.Сандагсүрэн нар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасны дагуу материал нь хангагдсан Ховд сумын өндөр настан Тохайн Хабдыл, Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн Рэнцэнгийн Сандуйжав нарт 40 сая ба 80 сая төгрөгийн нөхөх олговрын батламжийг өнөөдөр /2020.04.23/ гардуулан өглөө.  

Монгол улсын хэмжээнд 794 иргэнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нөхөх олговор олгох шийдвэр гарсан ба үүний 20 гаруй нь Ховд аймгийн харъяат иргэд байна. Одоогийн байдлаар Ховд аймгийн 18 иргэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст нөхөх олговор авах хүсэлтээ хүргүүлээд байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%