ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

"SPACES" ТӨСЛИЙН ХОВД АЙМАГТ САЛБАРЫН НЭЭЛТ БОЛЛОО

2020-04-23

Германы техникийн хамтын ажиллагааны “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн Ховд аймаг дахь салбарын шинэ оффис өнөөдөр /2020.04.23/ нээлтээ хийлээ.

Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Ч.Уранчимэг нар болон “SPACES” төслийн удирдагч Др.Михаэл Трокенбродт, төслийн хамт олон, Тусгай хамгаалалтын захиргааны төлөөллүүд оролцлоо.

Төслийг ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлж байна.

Төсөл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, аймгийн удирдлагуудын Харилцан ойлголцлын санамж бичгээр баталсан тусгай хамгаалалттай газрын хоёр кластерт хэрэгжих бөгөөд хамтын ажиллагааг бэхжүүлж, байгаль хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд гол үр нөлөөгөө үзүүлэх юм.

SPACES төслийн олон улсын зөвлөхүүд, үндэсний мэргэжилтнүүд тусгай хамгаалалттай газрын тогтвортой хөгжлийн суурь нөхцлийг сайжруулахад Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад, байгаль орчны чиглэлийн оролцогч талуудтай хамтран ажиллана.

Мөн ХБНГУ-ын дэмжлэгтэйгээр KFW Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” санхүүгийн хамтын ажиллагааны төсөлтэй нягт хамтран ажиллана гэдгийг онцолж байлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%