Монгол Улсын
Их Хурлын сонгуулийг зохион байгуулах, мэргэжил арга зүйн
удирдлагаар хангахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын саналыг
үндэслэн Монгол улсын Сонгуулийн Ерөнхий хороо Ховд аймгийн Сонгуулийн хороог 9
хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Аймгийн Сонгуулийн хороо өнөөдөр анхдугаар
хурлаа хийж, цаашид
хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Сонгуулийн ерөнхий хорооноос
баталсан хуралдааны дэг, журам, анхаарах асуудлуудын талаар хэлэлцэв.
Аймгийн
Сонгуулийн хорооны даргаар аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, нарийн
бичгийн даргаар Жаргалагт сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн багш Н.Бөхболд,
гишүүдээр аймгийн ИТХ-ын ОНИХХ-ийн дарга
Б.Баяртуяа, аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн
дарга Б.Баярсүх, аймгийн БОАЖГ-ын дарга Л.Батбаяр, аймгийн Нийтийн номын
сангийн захирал Т.Эрдэнэтуяа, аймгийн БТСГ-ын албаны дарга Ч.Түмэндэмбэрэл,
аймгийн УЦУОША-ны дарга А.Энхзаяа, Хар-Ус нуур орчмын УТХГН хамгаалалтын
захиргааны мэргэжилтэн Д.Чинбат нар сонгогдон ажиллаж байна.