ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГТ “СОГТУУРАЛ ШАЛГАХ БАГАЖ”-ИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2020-04-15

Тээврийн хэрэгслийн жолоочийг тандагч  багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй мэдээлэл гарсан тохиолдолд Стандартчилалын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж Драгер буюу “Согтуурал шалгах багаж” ашиглан тогтооно.

Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.05 млг/дицлитр илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагн тасгийн алба хаагчдын үүргээ гүйцэтгэх техник хэрэгсэл, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 4 ширхэг согтуурал шалгагч, тандагч багажийг өнөөдөр /2020.04.15/ аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди гардуулан өглөө.


Тус багаж нь жолоочийн амьсгал дахь агууламжид согтууруулах ундааны орц байгаа эсэхийг 2-3 секундын дотор улаан, ногоон гэрлээр үзүүлдэг.

Жолоочийн цусны найрлаганд байгаа спиртын хэмжээнээс хамаарч согтуурлын зэргийг ХӨНГӨН, ДУНД, ХҮНД гэж ангилдаг.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%