ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЙМГИЙН БТСГ, ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТРТ АВТОБУС ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2020-04-10

Өнөөдөр /2020.04.10/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар Ховд аймгийн урлаг, спортын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж аймгийн ХДТ, БТСГ-ын хамт олонд автобус хүлээлгэн өглөө.

Аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон энэ онд түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэнэ. Түүхэн энэ ойн босгон дээр аймаг, орон нутгаас унаа болон театрын барилгын гадна засварын асуудлыг шийдвэрлэж, өнөөдөр тус хамт олонд 45 хүний суудалтай том оврын автобус хүлээлгэн өгч олон сайхан уран бүтээлээр үзэгчдийнхээ мэлмий, сонорыг мялаах аяны алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөл дэвшүүлэв.

Мөн Ховд аймгийн тамирчид аймаг, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээн уралдаанд оролцоход унааны асуудал хүндрэлтэй байсан. Тийм учраас аймаг орон нутгаас 24 хүний суудалтай автобус хүлээлгэн өгч багш, дасгалжуулагч, тамирчдад спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Энэ үеэр БТСГ-ын хамт олон "COVID-19"-ээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулан мөнгөн хандиваа аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржавд гардуулан өгөв.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%