ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2020-04-08

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдлаа. Хурлаар “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулахаар өргөн мэдүүлэх тухай, ажлын хэсэг байгуулах тухай, санал уламжлах тухай, төрийн дээд шагналд тодорхойлж өргөн мэдүүлэх тухай зэрэг 4 асуудал хэлэлцэн баталлаа.

Тухайлбал: 2019 онд Ховд аймгийн хэмжээнд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор 31 эх, хоёрдугаар зэргийн одонгоор 331 эх шагнагдаж байсан бол энэ жил “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор 41  эх, хоёрдугаар зэргийн одонгоор 344 эх материалаа бүрдүүлж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын шагналын тасагт уламжилж байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангахаар аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тогтоолыг МУ-ын Сонгуулийн Ерөнхий хороонд уламжилна. 

https://www.youtube.com/watch?time_continue=4&v=kKkzaAR55R0&fbclid=IwAR1SYH_haxyadAaYQzbzNoGihXeFRwNChZwagEL-U7c2B3vDAp7BarV7thg


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%