ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

“ХОГ БИШ МОД ТАРЬЯ” ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗРУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2020-04-07

Ховд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас санаачлан агаар орчны бохирдол болон цөлжилтийг сааруулах, хотын тохижилт, хог хаягдал, ногоон байгууламжийн менежментийг сайжруулахад иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор “Хог биш мод тарья” хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн Ховд аймгийн мод үржүүлгийн Ховд сапари ХХК-ний захирал, гавьяат тариаланч Б.Лхамжав, Үр жимс хоршооны захирал, гавьяат тариаланч Д.Цэндсүрэн, Монгол улсын гавьяат багш Д.Мөнхнасан, Тольтон бургууд нөхөрлөлийн захирал Д.Лхагвадорж болон аймгийн БОАЖГ, Ойн ангийн мэргэжилтнүүдтэй уулзаж, Ховд аймагт тариалах модны багцын үнэ, тариалалтын үе шатуудын талаар ярилцаж санал солилцлоо.

Ингэснээр “Хог биш мод тарья” хөдөлгөөнд хамрагдаж мод тарьж байгаа айл, өрх, албан байгууллагууд аймгийн хэмжээнд модны суулгацыг ижил үнээр худалдан авах боломж бүрдэж байна.

 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%