ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАНЫ НЭЭЛТЭД АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЦАХИМААР ОРОЛЦЛОО

2020-04-07

Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа анх удаа цахим технологийг ашиглаж, өчигдөр /2020.04.06/ гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Чуулганы нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Батсүх, Ц.Бат-Эрдэнэ, Н.Батцагаан, П.Улаанхүү болон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар цахимаар оролцов.

Чуулганы энэ удаагийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%