Ховд аймгийн “Цаст-Алтайн угсаатан” аялал жуулчлалын холбоо нь 2014 оноос үйл ажиллагаа
явуулж эхэлсэн бөгөөд улсын бүртгэлийн 2018 онд шинэчлэн баталсан хуулийн дагуу
"Цаст-Алтайн угсаатан" аялал жуулчлалын холбоо хэмээх оноосон нэртэй
болсон байна.
Ховд
аймгийн “Цаст-Алтайн угсаатан” аялал жуулчлалын холбоо энэ сарын
25-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаа зохион байгуулж, хурлаар 2020 оны
ажлын төлөвлөгөөгөө баталлаа.
“Цаст-Алтайн
угсаатан” аялал жуулчлалын холбооны төлөөлөн удирдах зөвлөл 9 хүний
бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, ТУЗ-ийн даргаар аймгийн ИТХ-ын
дарга Г.Пүрэвганди, гүйцэтгэх захирлаар П.Амарсанаа нар ажиллаж байна.
Ховд аймгийн ИТХ-аас байгальд
ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Гурван
Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Энэ
хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын есөн гайхамшгийн нэг Гурван Сэнхэрийн агуйгаас
салаалсан таван чиглэлийн маршрутыг аялагч, жуулчдад зориулан тодорхойлж,
аялагчдын аялах дуртай бүс нутаг болж, жилээс жилд Ховд аймаг руу аялах аялагчдын тоо
нэмэгдсээр байна.