ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2020-03-18

Өнөөдөр /2020.03.18/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдлаа. Хурлаар Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийг Омбогийн Батсүхийн нэрэмжит болгох тухай, Дуут сумын Соёлын төвийг Хөөдөөгийн Эрдэнэбаатарын нэрэмжит болгох тухай, Тагнуулын ерөнхий газрын Ховд аймаг дахь газрыг Цэгмидийн Төмөр-Очирын нэрэмжит болгох тухай, Ховд аймгийн Булган сумыг улсын тэргүүний сум шалгаруулах болзолд нэр дэвшүүлэх тухай, төрийн дээд шагналд тодорхойлж өргөн мэдүүлэх тухай зэрэг 5 асуудлал хэлэлцэн баталлаа.

Тухайлбал: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Тэргүүний сум” шалгаруулах болзол, журам, аймгийн Засаг даргын саналыг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Улсын тэргүүний сумын шалгаруулалтанд Ховд аймгаас 2019 оны ажлаараа тэргүүлсэн  Булган сумыг нэр дэвшүүллээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%