ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ХУУЛИЙН ХУГАЦААНД 100 ХУВЬ ХҮЛЭЭН АВЛАА

2020-02-14

        Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд заасны дагуу нийтийн албан тушаалтнууд жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор ХАСХОМ /хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг/-ээ гаргаж өгөх үүрэгтэй байдаг.

       Ховд аймгийн ИТХ-ын Ажлын албанд ХАСХОМ гаргаж өгвөл зохих аймаг, сумдын ИТХ-ын дарга, Төлөөлөгчид, Нарийн бичгийн дарга, аймаг, сумдын Засаг дарга, Засаг даргын орлогч дарга, багийн Засаг дарга, нарийн бичгийн дарга нарын нийт 460 албан тушаалтны 2019 оны мэдүүлгийг аймгийн ИТХ-ын НУБЗХ-ийн мэргэжилтэн Р.Цэцэгжаргал шинэчлэн гаргуулж хуулийн хугацаанд meduuleg.iaac.mn цахим системд 100 хувь бүртгүүлэн, хяналт тавьж,  баталгаажуулалтыг хийлээ.

        Хуулийн хэрэгжилтийг хангуулахад хамтран ажилласан салбар нэгжийн Эрх бүхийн албан тушаалтнууд /ЭБАТ/ сумдын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нарт болон үүргээ биелүүлж хамтран ажилласан албан тушаалтнууддаа талархал илэрхийлье.

Аймгийн ИТХ-ын Ажлын алба

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%