ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ДЭЗЭРЭТ ОЛОН УЛСЫН ЭНЭРЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ АЙМГИЙН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА

2020-02-12

Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага нь хүмүүнлэгийн салбарт үзүүлэх тусламжийн хүрээнд боловсрол, эрүүлийг хамгаалах, скаутын хөдөлгөөн, тооцоолон бодох, барилга, хот байгуулалт, төлөвлөлт, банк бизнес зэрэг салбарт төсөл хэрэгжүүлэн дэлхийн 189 оронд үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм. Тус байгууллага нь Монгол улсад 1993 оноос хүмүүнлэгийн төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын төлөөлөл Ховд аймагт ажиллах үеэрээ аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнтэй уулзалт хийж Ховд аймагт 2019 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын талаар ярилцлаа. Мөн цаашид Ховд аймгийн хүмүүнлэгийн салбарт төсөл хэрэгжүүлэн хамтран ажиллахаар боллоо. 

 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%