ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн "Есөн алдартан" шалгаруулах материал авч эхэллээ

2020-02-05

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 28 дугаар тогтоолоор “Аймгийн шагналын журам” баталсан. Энэхүү журмын дагуу жил бүр сар шинийн баярын өмнө аймгийн "Есөн алдартан"шалгаруулдаг.

Улиран өнгөрч буй Гахай жилийн "Есөн алдартан"-ы номинацид нэр дэвших байгууллага, хамт олон 02 дугаар сарын 15-ны дотор холбогдох материалаа аймгийн Засаг даргын Тамгын газрын 202 тоотод ирүүлнэ үү.

Аймгийн "Есөн алдартан"-ыг дараах номинациар шалгаруулна. Үүнд:

1.    Боловсролын салбарын алдартан

2.    Эрүүл мэндийн салбарын алдартан

3.    Барилга, дэд бүтцийн салбарын алдартан

4.    Санхүүгийн салбарын алдартан

5.    Бизнесийн салбарын алдартан

6.    Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн салбарын алдартан

7.    Соёл урлагийн салбарын алдартан

8.    Төр захиргаа, хууль зүйн салбарын алдартан

9.    Спортын салбарын алдартан

Материал ирүүлэхдээ “Аймгийн шагналын журам”-ын 2.1, 2.3, 2.8, 3.3.4 дэх заалтын шаардлага хангасан байх шаардлагатай. “Аймгийн шагналын журам”-ыг http://khovd.khural.mn/n/z39yn энэхүү линкээр орж харна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9943-8885 утсаар лавлана уу.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%