ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЛДАРТ ЭХИЙН ОДОНГООР ШАГНУУЛАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

2020-02-03

“Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-ийн дагуу Алдарт эхийн I ба II зэргийн одон авах эхчүүд дараах бичиг баримтыг бүрдүүлж 2020 оны 02 дугаар сарын 20-ны дотор багийн Засаг даргадаа өөрийн биеэр хүлээлгэн өгнө. Үүнд:

1.   Эцэг эхийн цахим иргэний үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

2.   Алдарт эхийн I, II зэргийн одонгоор шагнуулахаар хүссэн дэлгэрэнгүй өргөдөл

/Өөрийн гараар МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хаяглан бичих/

3.  Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээгээ

үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа

4. Насанд хүрсэн хүүхдүүдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар, үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд Иргэний бүртгэлийн лавлагаа

5. Алдарт эхийн 1 дүгээр зэргийн одон авах эхчүүдийн хувьд дээрх бичиг баримтуудыг бүрдүүлэн мөн “Алдарт эхийн хоёрдугаар одон”-гийн үнэмлэхийг хавсаргах.

6. Хэрэв одонгийн 4 ба 6 дахь хүүхэд /нэг нас/ хүрсний дараа хүүхэд нь эндсэн бол төрсний болон, нас баралтын лавлагаа

7.  Бусдаас гурав хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан бол үрчлэлтийн гэрчилгээ, лавлагаа

 “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-ийн 3.2-д заасны дагуу “Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй гэсэн хуулийн заалтыг баримтлана.

            Тайлбар: Өөрөөр хэлбэл Алдарт эхийн I, II зэргийн одонгийн буюу 4 ба 6 дахь хүүхэд нь нэг нас хүрэхэд бусад хүүхдүүд нь эсэн мэнд байгаа тохиолдлыг алдарт эхийн I, II зэргийн одон авах нөхцөл гэж үзнэ.


Ховд аймгийн ИТХ-ын Ажлын алба:

Холбоо барих утас: 99488989, 99433070, 95219111


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%