ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ЦЭЦЭГ СУМЫН БАЯН-ОВОО БАГИЙН УЛСЫН АВАРГА МАЛЧИН, АИХ-ЫН ДЕПУТАТ Ц.БАТТУЛГА “ХОВД АЙМГИЙН 100 ЭРХЭМ” ЦОЛ ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА

2020-01-20

Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 01 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Цэцэг суманд ажиллав.  

Цэцэг суманд ажиллах үеэрээ “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ын хэрэгжилтийн хүрээнд сумдын ИТХ-ын үйл ажиллагааны явц, эрх зүйн бодлого, чиглэл, зорилтын хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Мөн Шинэ Үндсэн хууль батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Цэцэг сумын Баян-Овоо багийн Улсын аварга малчин Ардын Их Хурлын депутат Ц.Баттулга гуайд “Ховд аймгийн 100 эрхэм” цол тэмдгийг гардуулан өглөө.


Одоогоос 28 жилийн тэртээд буюу 1992 оны 01-р сарын 13-нд Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталсан түүхтэй.

Уг хуулийг албан ёсоор баталсан АИХ-ын 12 дахь удаагийн чуулганд Ховд аймгаа төлөөлөн оролцсон 18 депутатын төлөөлөл болон орон нутгийнхаа төр захиргааны байгууллагуудад ажиллаж хөдөлмөрлөж байсан ахмадуудыг Шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн өдөр аймгийн ИТХ-ын ажлын алба хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр Шинэ Үндсэн хууль батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Ховд аймгийн Ардын Их Хурлын депутатуудын нэг болох Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Даваабалд “Ховд аймгийн 100 эрхэм” цол тэмдэг гардуулан өгсөн.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%