ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДӨРГӨН СУМАНД АЖИЛЛАВ

2020-01-20

Аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2020.01.18/-ны өдөр Дөргөн суманд ажиллав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч П.Улаанхүү, аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга Б.Гомбосүрэн, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Даваадорж, НБХ-ийн мэргэжилтэн Ж.Батбаяр, Цэргийн штабын дайчилгааны офицер Д.Одгэрэл, ХЭЗХ-ийн мэргэжилтэн Ч.Эрдэнэбат, Жаргалант сумын Малын эрүүл мэнд хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, мал амьтан хорио цээр чанарын хяналтын улсын байцаагч Т.Цагаанхишиг нар багтан ажиллаа.

Дөргөн суманд ажиллах үеэрээ Дөргөний УЦС болон сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаас гадна Агваш багийн малчин Р.Халтархүү, Р.Цулцаг нарын малчны хотонд очиж, өвөжилттэй танилцлаа.

Мөн сумын иргэд, хөдөлмөрчид, төрийн албан хаагчдад 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өгч, иргэдийн санал сонслоо. Аймгийн ИТХ-аас 2019 оныг “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх жил” болгон зарлаж багагүй үр дүнд хүрсэн. Харин 2020 оныг “Хүний хөгжлийг дэмжин, бизнес, хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах жил” болгосныг иргэд талархан хүлээн авч байв.

Уулзалтын үеэр сумын Эрүүл мэндийн төвд Нярайн судас тодруулагч аппарат, цахилгаан жинг аймгийн ИТХ-ын Төлөөлөгч П.Улаанхүү гардуулан өглөө.

Ховд аймаг 2019-2020 оны өвөл урьдчилсан байдлаар нийт 91 багт 7800 малчин өрхийн 3083,0 мянган мал  /үүнээс тэмээ 25,8 мянга, адуу 128,7 мянга, үхэр 187,1 мянга, хонь 1110,7 мянга, ямаа 1630,7 мянга/ хонин толгойд шилжүүлснээр 4744,3 мянган мал өвөлжиж байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%