ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ МЯНГАД СУМАНД АЖИЛЛАВ

2020-01-20

Аймгийн ИТХ, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2019 оны ажлын тайланг танилцуулах, сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг 01-р сарын 17-ны өдөр Мянгад суманд ажиллав.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Бадамхорлоо болон ажлын хэсгийнхэн Мянгад суманд ажиллах үеэрээ Мянгад сумын Баянхошуу багийн малчин Л.Рэнцэнпүрэвийн малчны хотонд очиж, өвөлжилттэй нь танилцлаа. Мөн сумын сургууль болон бусад байгууллагын өвөлжилтийн байдалтай танилцаж, ажил сайжруулах чиглэлээр үүрэг чиглэл өглөө.

Үүний дараа тус сумын иргэд, хөдөлмөрчид, төрийн албан хаагчдад 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өгч, иргэдийн санал сонслоо. Мөн уулзалтад оролцсон иргэд “Ятгах тусам, нягтал” аянд нэгдлээ.

Мянгад сум 944 өрхтэй үүнээс 686 нь малчин өрх байна. Тус суманд энэ өвөл 227525 мал өвөлжиж байна. Бэлчээрийн хангамж хүрэлцээтэй, цас багатай, өвөлжилт өнөтэй байгаа тул малчдын зоо тэнэгэр сайхан өвөлжиж байна. Малчид, сум орон нутгийн удирдлагууд МАА-н болон, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангасан байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%