ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР 2019 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛАА ТАЙЛАГНАВ

2020-01-16

Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны А/133 дугаар тушаалаар баталсан “Иргэний зөвлөл, оршин суугч иргэдэд тайлан тавих журам”-д заасны дагуу Ховд аймаг дахь Цагдаагийн газар 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлаа өнөөдөр иргэдэд тайлагнав.

Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Цагдаагийн газрын дарга, хурандаа Э.Даваасүрэн, Цагдаагийн дэд дарга, хошууч Н.Бямбажав болон цагдаагийн алба хаагчид, албан байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд иргэдэд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдаж байгаа “Ятгах тусам нягтал” арга хэмжээний талаар мэдээлэл хийж, хууль, эрх зүйн гарын авлага, зөвлөмж, сэрэмжлүүлэг тараан, санал асуулга авсан юм.

Мөн иргэдэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгслүүдийг танилцууллаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагатай оролцсон ЕБ-ын Прогресс дунд сургууль, Ховд телевиз болон Ховд аймгийн Авто жолоонуудын курсын холбоог шалгаруулж, талархал хадгалууллаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%