Монгол улсын Засгийн газрын 2015 оны 346
дугаар тогтоолоор батлагдсан “Гэрч хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх
үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах,
туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх ажиллагаанд
оролцогч төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан алба хаагчдын мэдлэг,
ур чадварыг дээшлүүлэх, сурталчилах, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор
Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг
хамгаалах хэлтэс, Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд хамтран Баруун
бүсийн сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна.
Тус сургалтыг 4 бүсд хувааж, Өвөрхангай,
Ховд, Орхон, Хэнтий аймгийн төвд 2020 оны 01 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд
зохион байгуулахаар төлөвлөж, I бүс буюу баруун бүсийн сургалтыг Ховд
аймгийн төвд 2020 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд 2 хоногийн хугацаатай
зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад хамрагдсанаар “Гэрч,
хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт
хангагдаж, гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиг үүргийг
хэрэгжүүлэх ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагуудын
ажилтан алба хаагчдын мэдлэг, ур чадвар дээшилж, ажлын уялдаа холбоо сайжрах
юм.