ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ ТҮҮХТ 28 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2020-01-14

Одоогоос 28 жилийн тэртээд буюу 1992 оны 1-р сарын 13-нд Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталсан түүхтэй.

Уг хуулиар “Монголын ард түмэн бид Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийг ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно” гэж даяар олноо зарлан тунхагласнаараа өмнөх хуулиудаасаа онцлогтой болохыг эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн баярыг тохиолдуулан өнөөдөр аймгийн ИТХ, Зэвсэгт хүчний 123-р ангитай хамтран Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөх ёслолыг зохион байгууллаа.

Мөн тус хуулийг албан ёсоор баталсан АИХ-ын 12 дахь удаагийн чуулганд Ховд аймгаа төлөөлөн оролцсон 18 депутатын төлөөлөл болон орон нутгийнхаа төр захиргааны байгууллагуудад ажиллаж хөдөлмөрлөж байсан ахмадуудыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ үеэр Шинэ Үндсэн хууль батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Ховд аймгийн Ардын Их Хурлын депутатуудын нэг болох Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Даваабалд “Ховд аймгийн 100 эрхэм” цол тэмдэг гардуулан өгч, баяр хүргэлээ.

Мөн аймгийн Музейд шинээр байгуулсан Ардын Их Депутатуудын алдрын булантай танилцлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%