Ховд аймгийн Хөгжил сан 2019 оны тайлангийн хурлаа
өнөөдөр хийлээ. Хуралд хөшөөт хөгжил сангийн ТУЗ-ийн гишүүд Г.Пүрэвганди,
Т.Жаргалсайхан, Ц.Бат-Эрдэнэ, Ю.Азамат нар оролцлоо.
МоЭнКо ХХК, Ховд хөшөөт хөгжил сан нь орон нутгийн
хөгжлийг дэмжих зорилгоор 2014 онд үүсгэн байгуулагдсан. Ховд Хөшөөт хөгжил сан
2019 онд 2.146.0 сая төгрөг төвлөрүүлж орлогын төлөвлөгөөг 100% биелүүлэн
ажилласан байна.
Сангийн журмын дагуу аймгийн ИТХ-аар хөрөнгө
оруулалт, төсөл арга хэмжээний төлөвлөгөөг жил бүр батлуулж, 2019 онд 48
хөрөнгө оруулалт, хөтөлбөр, арга хэмжээг 1364,2 сая төгрөгөөр санхүүжүүлэн
төлөвлөгөөг 100 хувь биелүүлэн ажилласан байна. Ховд Хөшөөт хөгжил сан нь 2019
онд эрүүл мэндийн салбарт 232.0 сая, боловсролын салбарт 116.0 сая,
дэд бүтцийн салбарт 201.0 сая, жижиг дунд үйлдвэрлэл
дэмжихэд 44.0 сая, төрийн байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд 390.4
сая, хөтөлбөр
арга хэмжээнд 330,8 сая төгрөгийн
хөрөнгө оруулалт санхүүжүүлэн ажилласан байна.