ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ

2020-01-09

Монгол Улс хүн амын XX зууны анхны тооллогоо 1918 онд явуулснаас хойш 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онуудад, XXI зуун гарсаар анхныхаа ээлжит тооллогыг 2010 онд, Хүн ам, орон сууцны анхны завсрын тооллогыг 2015 онд зохион байгуулсан.

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 7.1-ийн а-д “Хүн амын орон сууцны ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам”, “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн 8.1-д “Ээлжит тооллогыг 2010 оноос эхлэн 10 жил тутамд нэг удаа улсын хэмжээнд явуулна.”, мөн хуулийн 8.2-д “Тооллогын товыг ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын Их Хурал зарлана.” гэсэн заалтуудын хэрэгжилтийг хангах үүднээс ээлжит тооллогыг 2020 онд зохион байгуулж, тооллого явуулах товыг Улсын Их Хурлын 2017 оны 76 дугаар тогтоолоор, Тооллогын улсын комиссыг 77 дугаар тогтоолоор тус тус тогтоосон.

Хүн ам, орон сууцны тооллого энэ сарын 09-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг санд байгаа өрх, хүн амын арван хувийг түүвэрлэн авч уламжлалт аргаар, тооллогын мэдээллийг дэлгэрэнгүй асуулгын хуудсаар тоологч нар цуглуулах юм.

Энэхүү асуулгын хуудсаар авсан тооллогын мэдээллийг хаагдсан ХАӨМС-тай тулгалт хийн, чанарыг шалгаж хүн ам, орон сууцны тооллогын дүнг нэгтгэн гаргаж танилцуулах юм. Хүн ам өрхийн мэдээллээ айл өрх, иргэн бүр Registration.nso.mn хаягаар орж шалгах, эсвэл харьяа сум, багийнхаа засаг дарга дээр очиж шалгаж баталгаажуулснаар иргэд та бүхэн төрдөө үнэн бодит мэдээллээр тоологдож бүртгэгдэнэ.

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын бэлтгэгдсэн тоологч нар сонгогдсон айл өрхүүдээр явахад иргэд гэртээ нэвтрүүлж үнэн зөв мэдээллийг өгөх үүрэгтэй гэж Хүн ам, орон сууцны тухай хуулинд заажээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%