ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО

2020-01-08

Өнөөдөр /2020.01.08/ аймгийн Шүүхийн Тамгын газрын өргөтгөлийн барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтэд Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Э.Батбаяр, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн болон бусад удирдах ажилтан, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.   

Тус өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Вива зоне” ХХК-ий хамт олон 5 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос хойш анхны шүүхийн барилга орон нутагт, тэр дундаа Ховд аймагт баригдсанаараа онцлогтой юм. Аймгийн Шүүхийн тамгын газрын өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор шүүхийн шүүгч, ажилтнуудын ажиллах орчин, нөхцөл дээшилж, иргэдэд нээлттэй үйлчилгээ үзүүлэх боломж өргөжих давуу талтай гэж албаныхан хэллээ. Энэхүү өргөтгөлийн барилга нь хоёр давхар, 700 мкв талбайтай бөгөөд цахилгаан халаалттай. Гадна фасатыг өнгөлгөөний тоосгоор хийсэн. Мөн бүрэн цутгамал карказ байгууламж учраас газар хөдлөлтөд тэсвэртэй, чанартай гэж гүйцэтгэгч компанийн захирал Д.Дарамбазар онцоллоо.   

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%