ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭН Ч.БААТАРЗААНД “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН” ГАРДУУЛЛАА

2020-01-06

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн 70 гаруй иргэн Төрийн дээд одон медалиар шагнагдаж, шагналыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гардуулан өгсөн.

Тэдний нэг болох Жаргалант сумын иргэн Чанагийн Баатарзаан нь өнөөдөр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоо гардан авлаа. Түүний шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар гардуулан өгч, баяр хүргэв. 

Ч.Баатарзаан нь 30 гаруй жилийн хугацаанд “Ховд” нисэх онгоцны буудалд онгоцны техникчээр ажилласан бөгөөд өдгөө Өмнөговь аймагт мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%