Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, нөөц бүрдүүлэх төрийн албаны ерөнхий шалгалтын товыг олон нийтэд дэлгэрэнгүйгээр мэдээлж байна.
Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15-р тогтоолоор баталсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулна.
Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол:
Дээр заасан болзлыг хангаж буй эсэхийг комиссоос хянан үзэх бөгөөд болзол хангаагүй иргэнийг бүртгэлээс хасна.
Хоёр. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:
Баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэн бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу.
Гурав. Шалгалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Бүрдүүлсэн баримт бичгийг 2020 оны 1-р сарын 1-ний өдрийн 09.00 цагаас 2020 оны 1-р сарын 30-ны 00.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан хүлээн авна.
Шалгалтад бүртгүүлэх болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлж, цахим бүртгэлд бүртгэгдсэн тухай баталгаажилтын хуудас хэвлэн авсан иргэнийг албан ёсоор бүртгэгдсэнд тооцно.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь
- Шалгалт өгөх хуваарийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.
- Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцох иргэн “Иргэний цахим үнэмлэх”, “Баталгаажилтын хуудас”-ыг биедээ авч ирэхийг анхаарна уу.
Холбоо барих утас: 70432506, 88039925
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ХОВД АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ