ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

2019-12-25

     Монгол улсын Засгийн газраас 2018 онд Дархан, Сэлэнгийн районыг эрчимжсэн бүс нутаг болгон зарласан. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн ИТХ-аар эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг баталж хэрэгжүүлж байгаа билээ. Тус ажлыг хэрэгжүүлэхээр 2019 онд Булган аймгийн Сэлэнгэ сумаас эхний ээлжид махны чиглэлээр Сэлэнгэ үүлдрийн 100 үнээг орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авч Хонгор сумын 2 дугаар баг хар бэлчирт 5 га газарт фермерийн мал аж ахуйг менежментийн чиглэлээр эрхлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдөр /2019.12.24/ аймгийн Засаг дарга С.Насанбат тус фермерийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэлтэй газар дээр нь танилцлаа. Энэхүү фермерийн гол зорилго нь цөм сүргийн баазыг орон нутагт бий болгож цаашид герефорд үүлдрийн малыг өсгөн бойжуулж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд оршжээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%