ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

"ХОВД ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮДИЙН ЧУУЛГАН-2019" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-12-24

Ховд аймгийн бүтээн байгуулалтын ажлыг залуучуудад танилцуулах, залуу инженерүүд харилцан сайн туршлагаа солилцох боломжийг бүрдүүлэх, тэдний хөгжлийн төлөөх үзэл бодол, санал санаачлагыг шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад хүргэх зорилгоор Ховд аймгийн ЗДТГ, НАМЗХ, "Ахуй төсөл" НҮТББ хамтран "Ховд Залуу инженерүүдийн чуулган 2019" арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Тус чуулганд салбар салбарт ажиллаж, хөдөлмөрлөж буй залуучуудын төлөөлөл 150 гаруй залуу оролцлоо.

ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮДИЙН ЧУУЛГАНААР:

Эрчим хүчний салбар
Барилгын салбар
Зам тээврийн салбар
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар
Уул уурхайн салбарын хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, “Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ” ТББ-ын салбар, ур чадвартай залуу инженер судлаачдын зөвлөлийг байгуулсан юм.

Энэхүү чуулганд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн чиглүүлэгчээр оролцов.

Чуулганд оролцогч инженерүүдийн гаргасан санал санаачлагыг “Шинэ Ховд хөтөлбөр”, аймаг орон нутгийн цаашдын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж, залуучуудын бүтээл, шинэ санааг дэмжиж ажиллана гэдгийг удирдлагууд хэллээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%