Монгол улсад Атар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярын хурал өнөөдөр 2019.12.23/ аймгийн ХДТ-т боллоо. Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн бие төлөөлөгчид, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Н.Батцагаан, Д.Нямлхагва болон ахмад тариаланчид оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
Түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан баярын хурлын үеэр алдартан гавьяатнуудын үргэлжлэл болсон шилдэг тариаланчдаа төрийн дээд одон медаль, салбарын тэргүүний дээд шагналаар шагнаж урамшууллаа. Тухайлбал: Монгол улсад газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлэх, хүн амыг эрүүл чанартай хүнсээр хангах үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэл, ажлын амжилтыг нь үнэлж:
Алтан гадас одонгоор:
Жаргалант сумын ХАА-н ахмад ажилтан Б. Нямдорж
Жаргалант сумын өндөр настан Ц. Монцоо
Жаргалант сумын өндөр настан Ч. Цахиуртай
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
Жаргалант сумын Хайрхан багийн Улсын аварга тариаланч Л. Цэцэгсүрэн
ХААИС-ийн Ховд дахь салбар сургуулийн ногоочин, тракторчин, сахиул Г.Цэнд-Аюуш
Атарчдын алдар медалиар:
Булган сумын тариаланч Ж. Хумааж
Жаргалант сумын тариаланч Б. Бүрнээбаатар
Жаргалант сумын тариаланч П. Тулгаа
Жаргалант сумын тариаланч М. Даваадай
Жаргалант сумын тариаланч Ж. Өнөр
Жаргалант сумын тариаланч Л. Угтаабаяр
Жаргалант сумын тариаланч М. Даваадорж
ХХАА-н газрын агрономич Р. Тогтохбаяр
Монгол улсын засгийн газрын шагнал “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр
Жаргалант сумын иргэн Б. Баярдаваа
Жаргалант сумын иргэн Н. Хишигсүрэн
Жаргалант сумын иргэн Ж. Хүрэлбаатар
Жаргалант сумын иргэн Н. Оюун-Эрдэнэ
Дарви сумын иргэн Д. Болдхүү
Мянгад сумын иргэн Л. Баатарчулуун
Мянгад сумын иргэн Б. Мөнхөө
Буянт сумын иргэн Ж. Оргих
Манхан сумын иргэн Х. Нямдаваа
Чандмань сумын иргэн Д. Дашням зэрэг нэр бүхий хүмүүсийг шагнаснаас гадна ХХААХҮЯ-ны “Жуух бичиг”-ээр 14 хүн, Атарын 60 жилийн ойн медалиар 63 хүн тус тус шагнагдлаа.