Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах зөвлөл, Засгийн
газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрууд
хамтран Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхжуулах бүсийн
сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 09-18-ны өдрүүдэд бүсчлэн зохион
байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд өнөөдөр /2019.12.18/
Ховд аймагт баруун бүсийн сургалтыг зохион байгуулж байна.
Уг сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгуудын Хүүхдийн эрхийн хууль
зүйн хорооны гишүүд болох ГХУСАЗСЗ, Засаг даргын Тамгын газар, Цагдаа,
Прокурор, Шүүх, Эрүүл мэндийн төв, ГБХЗХГ, Боловсролын
салбарын холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж,
чадавхаа бэхжүүлж байна.
Бүсийн сургалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди үг хэлж, сургалтад хамрагдаж буй гишүүдэд амжилт хүслээ.
Энэхүү сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Хууль
эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар, Цагдаагийн ерөнхий газрын
Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч
Д.Будзаан, Хүүхэд,
гэр бүл судлаач, доктор Х.Баавгай нар сургалтад оролцож, чиглүүлэгч багшаар ажиллаж
байна.
Хүүхдийн эрхийн хууль
зүйн хороо нь гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдийн эрх ашгийг хамгаалах, гэмт
хэрэг үйлдсэн хүүхдэд хүмүүжлийн арга хэмжээг зохион байгуулах, боловсрол,
мэргэжилтэй болох, ажил, хөдөлмөр эрхлэхэд нь туслалцаа үзүүлэх, дахин гэмт
хэрэг, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.