Улсын төсвийн болон бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтаар
2014 онд баригдсан “Эвийн хүч” худалдааны төв нь газрын болон өмчлөлийн
маргаан, худалдаа эрхлэгчдийн үйлчилгээгээ эхлүүлэх таатай орчин нөхцлийг
бүрдүүлээгүй зэрэг шалтгааны улмаас үйл ажиллагаа нь өнөөдрийг хүртэл зогсонги
байсан.
Тэгвэл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 02 дугаар сарын
27-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Эвийн
хүч” ОНӨААТҮГ байгуулах тухай тогтоол баталж, үйлдвэрийн газрын даргыг
томилж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж,
удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон.
Энэ хүрээнд
аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тус
худалдааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх, аймаг, орон нутгийн зүгээс тодорхой
хэмжээний шийдвэр гарган мэргэжлийн байгуулага, хоршоотой хамтран жил гаруй
хугацаанд ажилласан.
Энэ хугацаанд “Эвийн хүч” хоршооны хувь нийлүүлэгчидтэй
удаа дараа уулзаж ярилцан газар эзэмших эрх, үйл ажиллагааны менежментийн
эрхийг тус хоршоонд шилжүүлсэн. Мөн эрчим хүчний болон дотоод тохижилтын
тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж ажилласны үр дүнд тус худалдааны төвд
худалдаа эрхлэгчид ая тухтай орчинд үйлчилгээ эрхлэх, эрүүл чанарын баталгаат
хүнсний бүтээгдэхүүнийг ард иргэдэд худалдаалах боломж нөхцөл бүрдэж, шинэ оны босгон
дээр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.
8000 м.кв талбай бүхий тус худалдааны төвд нийт 464 лангуу
бий. Одоогоор 300 орчим худалдаа эрхлэгчид лангуу эзэмших, түрээслэх гэрээ
байгуулж тохижилтоо хий бөгөөд 50 гаруй нь худалдаа үйлчилгээгээ явуулж эхлээд
байна.