ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ИВЭЭЛ ДОР ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2019-12-16

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг Монгол Улсын Их Хурал ивээлдээ аван нийт орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, Шатар сонирхогчдын Улсын аваргад шалгаруулах 2020 оны шигшээ тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах зорилгоор аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн Шатрын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.

Шатрын тэмцээнд:

Эрэгтэй 1-р байр Б.Энхбаяр /"Мянган хожил" шатрын клубын багш/


2-р байр П.Ган Эрдэнэ /Дулааны цахилгаан станцын тамирчин/


3-р байр Э.Мянганбаяр /ХИС-ийн тамирчин/


Эмэгтэй:

1-р байр Д.Цэрэнлхам /Хас банкны тамирчин/


2-р байр Г.Тунгалагбаяр /Капитрон банкны тамирчин/


3-р байр Ч.Мягмарсүрэн / ЕБ 6-р сургуулийн багш/ нар шалгарлаа.


Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан эрэгтэй 2, эмэгтэй 1 тамирчин 2020 оны 01 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдох “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах” тэмцээнд оролцоно.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%