ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ИВЭЭЛ ДОР ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

2019-12-14

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг Монгол Улсын Их Хурал ивээлдээ аван нийт орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, Шатар сонирхогчдын Улсын аваргад шалгаруулах 2020 оны шигшээ тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах зорилгоор аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн Шатрын холбоо хамтран зохион байгуулж байна.

Шатрын тэмцээнийг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нээж, тэмцээнд оролцогчдод амжилт хүсч, үг хэллээ. Тэмцээнд Ховд аймгийн 11 сумын эрэгтэй 33, эмэгтэй 11 тамирчин оролцож байна. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан эрэгтэй 2, эмэгтэй 1 тамирчин 2020 оны 01 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдох “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах” тэмцээнд оролцох юм.

Тэмцээнийг Дэлхийн шатрын холбоо (FIDE) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион  байгуулж,  Швейцарь системээр 7-9 өрөг тоглоно.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%