ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

“ЧӨЛӨӨТ БӨХИЙН СПОРТЫН МАСТЕР АЙМГИЙН АРСЛАН Б.БАТМӨНХӨД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ “МАНДАЛ ХАЙРХАН УУЛЫН ХИШИГ” ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

2019-12-13

Ховд аймгийн Үенч сумын харъяат, Чөлөөт бөхийн спортын мастер Аймгийн Арслан Батчуулууны Батмөнхөд хүндэтгэл үзүүлэх “Мандал хайрхан уулын хишиг” үндэсний бөхийн барилдаан өнөөдөр аймгийн БТСГ-т боллоо.

Үндэсний бөхийн барилдааны нээлтэнд УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон Үенч сумын удирдлагууд оролцлоо.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар аймгийн арслан Б.Батмөнхөд хүндэтгэл үзүүлж, ИТХ-ын Хүндэт өргөмжлөл, үнэ бүхий зүйлийг гардуулан өглөө. Мөн УИХ-ын гишүүн О.Батнасан, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын бие төлөөлөгч болон бусад албаны хүмүүс хүндэтгэл үзүүлэв.

Бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 64 бөх барилдсанаас Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн начин Л.Энхсаруул түрүүлж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат аймгийн арслан М.Аманбек үзүүрлэн Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат аймгийн нэмэх начин Б.Сундуй, Ховд аймгийн Зэрэг сумын харъяат аймгийн начин Ш.Баянжаргал нар шөвгөрлөө.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%