Орон нутгийн “Ховдын толь сонин” ТББ нь “Нээлттэй нийгэм форум”
сангийн дэмжлэгтэйгээр “Хариуцлагатай төсөв” төслийг 6 сарын хугацаанд
хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд 2019 оны орон нутгийн төсвийн хөрөнгө
оруулалтын төлөвлөлт, зарцуулалт, гарсан үр дүнд хөндлөнгийн, хараат бус
шинжилгээ, мониторинг хийжээ. Тус байгууллагаас мониторинг судалгааны ажлынхаа
тайланг танилцуулах “Нийтийн сонсгол”-ыг өнөөдөр аймгийн ИТХ-ын ажлын албатай
хамтран зохион байгууллаа. Нийтийн сонсголоор:
1. 1. Ховд
аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 онд төлөвлөгдсөн зарим төсөл, арга
хэмжээний гүйцэтгэл, хяналт, үр дүн
2. 2. Ховд
аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангийн 2011-2018 оны зарцуулалт, үр дүнд
хийсэн мониторинг
3. 3. ХХҮГ-ын
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хуваарилалт, гүйцэтгэл, эргэн төлөлтийн
байдалд хийсэн дүн шинжилгээний тайлан, анхаарах асуудлуудыг төсвийн захирагч
нар, холбогдох албан тушаалтнуудад тус тус танилцуулж, тодорхой арга хэмжээ авч
залруулж ажиллахыг санал болголоо.