ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2019” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-12-05

Ховд аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Цагдаагийн газар, Боловсрол соёл урлагийн газрууд хамтран сургуулийн насны хүүхдэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьлдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 3-5-р ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам 2019” тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди оролцож тэмцээнд оролцож буй сурагчдад амжилт хүслээ.

Тус тэмцээн гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, буухиа тэмцээн, урлагийн тоглолт гэсэн 5 төрлөөр зохиогдож аваргуудаа шалгаруулав.

“Ногоон гэрэл-Цагаан шугам 2019” тэмцээнд 12 жилийн VI сургуулийн баг түрүүлж цом, алтан медаль, 300.000 төгрөг хүртсэн бол, 2-р байранд 12 жилийн I сургуулийн баг шалгарч мөнгөн медаль, 250.000 төгрөг, 3-р байранд 12 жилийн III сургуулийн баг шалгарч хүрэл медаль, 200.000 төгрөгийн эзэд боллоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%