ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2019-11-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралдлаа. Хурлаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, аймгийн ИТХ-ын 2019 оны үйл ажиллагааны тайлан, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2020 оны үндсэн чиглэлийн төслийн тухай, аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны хэрэгжилт, 2020 оны төсвийн төслийн тухай, аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай, хөрөнгө шилжүүлэх тухай, төрийн дээд шагналд уламжлах болон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнах зэрэг 7 асуудлуудыг хэлэлцлээ.

Аймгийн Орон нутгийн өмчийн газрын хөрөнгө шилжүүлэх тухай болон тогтоолд өөрчлөлт оруулах тухай, төрийн дээд шагналд уламжлах, аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнах тухай асуудлуудыг хэлэлцэж тогтоолын төслийг баталлаа.

Мөн 2019 оны 12 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд болох аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаанаар хэлэлцэх 9 асуудлын илтгэлийг хэлэлцэж хуралдаанд өргөн барихаар боллоо.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%