ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2019-11-26

Улс тунхагласны баярын энэ өдөр Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо. Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа болсон тангараг өргөх ёслолд 19 сум, байгууллагын 45 албан хаагч оролцож, Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав. Тэгвэл өнөөдөр аймгийн ИТХ-ын ОНИХХ-ийн мэргэжилтэн Г.Бадамсүрэн ОНИХХ-ийн мэргэжилтэн Г.Буянт нар тангараг өргөн төрийн жинхэнэ албан хаагч боллоо.

Мөн аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ИТХ, ЗДТГ, ГБХЗГ, ЭМГ, ХХААГ, БСУГ, Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа, Байгаль орчин, аялал жуучлалын газар, Орон нутгийн өмчийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Санхүүгийн хяналт, Аудитын албаны алба хаагчид тангарагаа өргөлөө.

Ёслолын үйл ажиллагааны үеэр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Энхболд, Хууль зүйн ухааны доктор Д.Ширэндэв нар тангараг өргөсөн төрийн албан хаагч нарт баяр хүргэж, хариуцсан ажилдаа амжилт гаргаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг хүслээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%