Аймгийн Шагайн харвааны холбооноос ардын уламжлалт тоглоом наадгайг түгээн
дэлгэрүүлэх, сурталчлах, биет бус соёлын өвөө хадгалж үлдэх, залгамж халааг
бэлдэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өв тэгш
хүмүүжил олгох, шагайн харвааг сурталчлах, шагайн харвааны текникийг
танилцуулах, шагайн харвааны спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Ховд АЗЗА”
ХХК-ий нэрэмжит 2019 оны аймгийн аварга шалгаруулах 2 дахь удаагийн “Өсвөрийн
шагайн харваа”-ны тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.
Тус тэмцээнд цуваа харвааны төрөлд 22
хүүхэд, багийн харвааны төрөлд 4 баг оролцож аваргуудаа шалгарууллаа.
Багийн харвааны төрөлд:
Тэргүүн байр: Г.Тэмүүлэн ахлагчтай “Хос
алтай” баг
Дэд байр: Ж.Дагвадорж ахлагчтай
“Бошготын мэргэд” баг
Гутгаар байр: С.Төмөр-Очир ахлагчтай Дөргөн
сумын “Добу мэргэн” клубын баг
Цуваа харвааны төрөлд:
Тэргүүн байр: Эрдэнэбүрэн сумын
“Бошготын мэргэд” багийн харваач Ж.Дагвадорж /9а ангийн сурагч/
Дэд байр: Эрдэнэбүрэн сумын “Бошготын
мэргэд” багийн харваач Д.Даваацэрэн /9а ангийн сурагч/
Гутгаар байр: “Хос алтай” багийн харваач
Г.Тэмүүлэн /ЦАЦ сургуулийн 9б ангийн сурагч/
Тусгай байр: “Хос алтай” багийн харваач
П.Элбэгжаргал / 9а ангийн сурагч/
Тусгай байр: “Хос алтай” багийн харваач
С.Амартүвшин / 6-р сургуулийн 9б ангийн сурагч/
Багийн дасгалжуулагчийн төрөлд: Манхан сумын Спорт цогцолборын дасгалжуулагч А.Дашням 20
сумнаас 12 онож тэргүүн байр, Эрдэнэбүрэн сумын “Бошготын мэргэд” багийн
дасгалжуулагч Ц.Алтангэрэл 20 сумнаас 11 онож дэд байр, Дөргөн сумын “Добу мэргэн” клубын дасгалжуулагч Б.Мөнхсүлд 20
сумнаас 9 онож гутгаар байр эзэллээ.