ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“ШИНЭ-ХОВД” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН II ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

2019-11-23

Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл хамтран "Шинэ Ховд-Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган"-ыг өнгөрсөн 2018 оны 12 сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Тэгвэл II-р чуулганыг Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр Ховд хотод өнөөдөр буюу 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулж байна.

Тус чуулганд чуулганыг анхлан санаачилж, хамтран зохион байгуулж буй УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УБ хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, орон нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл зүтгэлээ гарган хамтран ажиллаж буй УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, О.Батнасан, Б.Пүрэвдоржийн бие төлөөлөгчид бусад албаны төлөөлөл, Азийн хөгжлийн банкны хамт олон болон 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцож ойрын 5 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх бүс нутгийн хөгжлийг тодорхойлохуйц томоохон төслүүдээ танилцуулж, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнгийн талаар саналаа солилцож, хамтын ажиллагааны гэрээ байгуулах юм.

Ховд аймаг Хүний хөгжлийг дэмжсэн
                     Бие даасан эдийн засагтай
                     Бүс нутагт хөгжлөөрөө тэргүүлэгч аймаг болгох зорилт дэвшүүлэн     

                     ажиллаж байна.

Энэ зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил бий. Үүний нэг нь “ШИНЭ ХОВД” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган юм.

Хүний хөгжил- Бүсийн хөгжил

Шинэ Ховдын төлөө “ХҮЧЭЭ НЭГТГЭН” хамтран ажиллахыг уриалж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%