ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА АЛТАЙ, БУЛГАН, ҮЕНЧ СУМДАД АЖИЛЛАЛАА

2019-11-20

             Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар тогтоолоор “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ын хэрэгжилтийн хүрээнд сумдын ИТХ-ын үйл ажиллагааны явц, эрх зүйн бодлого, чиглэл, зорилтын хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлаар аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Алтай, Булган, Үенч сумдад ажиллажсумын ИТХ-ын дарга, Нарийн бичгийн даргад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тогтвортой амьжиргаа-3 төслийн зохицуулагч Ж.Батсайхан болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн Булган суманд ажиллах үеэрээ эрүүл мэндийн төв, спорт цогцолбор зэрэг байгууллагууд дээр ажиллаж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцож, зарим асуудлуудыг холбогдох байгууллагуудад уламжлахаар боллоо.
Тус спорт цогцолбор нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 450 хүний суудалтай, 12 ажилтантай бөгөөд одоогийн байдлаар чөлөөт, жудо, үндэсний бөх, фитнесс, волейбол гэсэн спортын 5 төрлөөр секц, дугуйлан 7 хоног бүр тогтмол хичээллүүлж байна. Булган сум нь Монгол Улсын нийт сумдаас 3 дахь, Ховд аймгийн сумдаас 2 дахь удаагаа Спорт цогцолбортой болж байгаа сум юм. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%