Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар,
Тогтвортой
амьжиргаа-3 төсөлтэй хамтран 11-р сарын 15, 16-ны өдрүүдэд аймаг, сумдын Засаг
даргын Тамгын газар хоорондын сургалт, уулзалт, урлаг, спортын нөхөрсөг
тэмцээнийг зохион байгуулж байна.
Монгол улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл
ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, аймаг орон нутгаас зохион байгуулж буй ажлуудаа танилцуулж,
харилцан сайн туршлагаа солилцох, төрийн албан хаагчдыг чадавхжуулж, нөхөрсөг,
хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй тус үйл ажиллагаа өнөөдөр
аймгийн
ХДТ-т Төрийн албан хаагчдад зориулсан сургалтаар эхэллээ.
Тус сургалтад аймаг, сумдын төрийн
захиргааны байгууллагын 300 гаруй төрийн албан хаагчид оролцож байна.
Сургалтад оролцогчдод аймгийн ИТХ-ын Нарийн
бичгийн дарга Б.Сандагсүрэн аймгийн ИТХ-аас хийж хэрэгжүүлж буй ажил, ИТХ,
ЗДТГ-ын хамтын ажиллагаа, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Мөн Төрийн албаны зөвлөлийн ССМНСГ-ын дарга
Б.Оюуннасан Монгол улсын төрийн албаны шинэтгэлийн бодлого, төрийн албан
хаагчийн ёс зүй, харилцаа, хандлага, нийгмийн асуудлын талаар мэдээлэл хийлээ.